Солонгосын цагдаа залилангийн хэргээр Роналдуг мөрдөн байцааж болзошгүй

Солонгосын лигийн ододтай хийсэн тоглолтод Роналду оролцоогүйгээс цагдаа нар мөрдөн байцаалт явуулж магадгүй

Сөүлийн цагдаа нар “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналдуг Солонгосын лигийн ододтой хийсэн тоглолтод оролцоогүй гэсэн үндэслэлээр шалгаж эхлэхээр болсон гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр хууль сахиулах байгууллагын ажилтнууд Португал хөлбөмбөгчнийг гэрээгээ /үүний дагуу тэрээр 45 минутын турш тоглох ёстой байв/ биелүүлэлгүй хууль зөрчсөн эсэхийг судалж байгаа аж.

“Ювентус” клуб болон Роналду нарыг залилангийн хэрэгт буруутгаж байгаа гэж тэмдэглэсэн төдийгүй тэдний нэр дээр мэдэгдэл бичсэн байна. Хөлбөмбөгчин болон Турины клубын төлөөлөгчдийг зориудаар хууран мэхэлсэн хэмээн сэжиглэж байгаа юм.

Сануулахад, “Ювентус”-К лигийн оддын багийн тоглолт 3: 3-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Роналду булчингийн ядаргаанаас болж энэ тоглолтод оролцох боломжгүй болсон ажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ