• Германд суралцах оюутнуудын дансандаа байршуулах амьжиргааны баталгаа мөнгөний хэмжээ нэмэгдлээ

    Герман улсад их, дээд сургуульд суралцахад амьжиргааны баталгааны хэмжээ нэмэгдэх тухай тус улсын элчин сайдын яамнаас мэдээллээ.

    . Амьжиргааны баталгааны хэмжээг ийнхүү нэмж буй нь 2019.09.01-ний өдрөөс эхлэн мэдүүлэх бүх визийн мэдүүлэгт хамаарна. Үүний дагуу хязгаарлагдмал эрхтэй дансан дахь амьжиргааны баталгааны мөнгөний хэмжээ 2019.09.01-ний өдрөөс эхлэн энэ шинэчлэгдсэн хэмжээнд хүрсэн байх ёстой болно. 2019.09.01-ний өдөр хүртэлх шилжилтийн хугацаанд амьжиргааны баталгаа өмнөхийн адил нэг сарын 720 евро хэвээр байна.

    Герман дахь Гадаадын иргэдийн асуудал эрхлэх газраас оршин суух зөвшөөрөл олгоход нэг сарын амьжиргааны баталгаа нь шинэчлэн тогтоосон хэмжээнд буюу .

    Иймд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам амьжиргааны баталгаа шинэчлэгдсэн хэмжээгээр нэг сарын 853 евро болсныг одооноос эхлэн анхаарах буюу мөрдөхийг зөвлөж байна.

    90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний виз мэдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны цахим хуудсанд уг холбоосоор унших боломжтой аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ