• ОХУ, АНУ-ын ойролцоо пуужин байрлуулахыг үгүйсгэхгүй

    ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Сергей Рябков “Хэрэв Америк “Дунд ба богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-нд хориглосон пуужинг Оросоос ойрхон байрлуулбал Орос үүнтэй ижил төстэй арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй” гэж өчигдөр мэдэгдлээ.

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео энэ оны 2-р сарын 1-нд, “Дунд ба богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г ОХУ урт хугацаанд зөрчсөн тул АНУ гэрээний үүргээ зургаан сарын хугацаатай түр зогсооно” гэж мэдэгдсэн юм.

    Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 3-р сарын 4-ний өдөр “Дунд ба богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г түр зогсоох тухай зарлигт гарын үсэг зурсан юм. “Хэрэв АНУ тус гэрээнд одоогийн байр сууриа хэвээр хадгалбал гэрээг 8-р сарын 2-нд хүчингүй болгоно гэж Оросын ГХЯ 3-р сарын 19-нд бас мэдэгдсэн.

    АНУ, хуучин Зөвлөлт Холбоот Улсын удирдагчид 1987 онд “Зөвлөлт Холбоот Улс болон Америк хоёр орны дунд ба богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-нд гарын үсэг зурсан бөгөөд үүнийг товчлоод “Дунд ба богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээ” гэж нэрлэдэг билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ