• АНУ-ын сенат хатагтай Келли Крафтыг НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр баталлаа

    АНУ-ын Сенатаас тус улсаас Канадад суугаа элчин сайд Келли Крафтыг АНУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр зөвшөөрч, өмнөх төлөөлөгчийн 7 сар тасалдсан орыг нөхлөө.

    Өнгөрсөн 2018 оны сүүлээр тус улсаас НҮБ-д сууж байсан байнгын төлөөлөгч хатагтай Никки Хейли албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан билээ. Ийнхүү Сенатын 56 гишүүн дэмжиж, 34 гишүүн татгалзсан саналаар шинэ нэр дэвшигчийг баталсан байна.

    Энэ жил 57 настай Келли Крафт нь Америкийн Кентакки муж улсын уугал, Бүгд найрамдах намын гишүүн, 2017 оны 8-р сараас АНУ-аас Канад улсад суугаа Элчин сайдаар ажилласан нэгэн аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ