Алт олборлож байгаад нүхэнд унаж нас баржээ

Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу долдугаар сарын 29-ны өглөөний 5.00 цагт хэргийн газарт очиж шалгахад Улаанбаатар хотын харьяат эрэгтэй 31 настай А нь алт олборлож байх үедээ нүхэнд унаж газар дээрээ нас барсан байжээ. 

“Бор хавцал” гэх нэртэй газарт байрладаг алтны уурхай нь олон жил үйл ажиллагаагаа явуулсан уурхай байсан тул ухсан онгорхой нүх ихтэй тухай нутгийн иргэд мэдээлж байна. Талийгаач А нь өөрийн алт олборлодог байсан ухсан 32 метрийн нүх рүү унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ