• Монголын газар нутгийг 48 хуваасны нэгтэй тэнцэх Сибирийн ой шатсанаар дэлхийд ямар хохирол учирч байна вэ?

    Якут, Красноярск болон Сибирийн Эрхүү хотыг хамарч нийт 7.9 сая акр талбай ой мод үнс нуранги боллоо. Click To Tweet Оросын Ойн модны агентлагаас  мэдээлснээр бол гал түймэр ингэж тархсан нь халуун шуурга болон хуурайшилттай холбоотой ажээ.

    7.9 сая акр гэдэг бол Монгол улсын газар нутгийг 48 хуваасны нэгтэй тэнцүү газар нутаг. Click To Tweet Их хэмжээний гал түймрийн дүнд Орос улсад гарз тохиосон нь тодорхой. Харин цаашлаад энэ том талбайг хамарсан гал түймэр нь дэлхийн уур амьсгалд, бидний агаараар нь амьсгалж,усаар нь ундаалж амьдрах дэлхийд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

    ДЭЛХИЙН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧДИЙН ТОО БАГАСЛАА

    Мод бол агаар дахь хүний эрүүл мэндэд хортой нүүрс хүчлийн хий гэх мэт хийн нэгдлүүдийг шүүн, буцаан хүчилтөрөгчийг нийлүүлж байдаг нэг ёсны агаар цэвэршүүлэгч юм. 30 метрийн өндөртэй мод л гэхэд дангаараа амьдралынхаа туршид 2720 килограмм(хэрэв агаарыг хэмждэг бол) хүчилтөрөгч ялгаруулдаг. Click To Tweet

    Хашаандаа нас бие гүйцсэн хоёр модтой байхад танай гэр бүлийн дөрвөн гишүүний хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангаж чадна гэсэн үг. Эрүүл ойд нэг акр тутамд 40-60 мод урган,төлждөг. Тэгвэл 7.9 сая акр талбай галд шатсан гэвэл бид 395 сая агаар цэвэршүүлэгчээ эвдлээд,бүрэн ашиглалтаас нь гаргачихлаа гэсэн үг. Модныхоо төрлөөс хамаараад нялх соёолжоос нас бие гүйцсэн хүчилтөрөгч бүрэн ялгаруулдаг болтлоо 10-30 жил хүлээх шаардлагатай.

    ОЙ ШАТСАНЫ УЛМААС АГААР МАНДАЛ ДАХЬ НҮҮРС ХҮЧЛИЙН ХИЙ/ CO2/-Н ЯЛГАРАЛ НЭМЭГДДЭГ

    Эрдэмтдийн тогтоосноор ойн гал түймэр нь сүүлийн 20 жилийн хугацаанд найман тэрбум тонн нүүрс хүчлийн хийг ялгаруулжээ. 2017 онд дэлхий даяар ойн гал түймрээс үүдэлтэй нүүрс хүчлийн хийн ялгарал 32.5 тэрбумд хүрсэн тоо мэдээлэл бий. Click To Tweet Ерөнхийдөө дэлхийн нүүрс хүчлийн хийн ялгарлын 5-10 хувийг ойн гал түймэр дангаараа эзэлдэг.  Хүлэмжийн хийн зургаан хийн нэг төрөл болох нүүрсхүчлийн хийн ялгарал нэмэгдсэнээр, агаар мандалд хуримтлагдаж, улмаар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд ойртож байна гэсэн үг. Дэлхийн дулаарал одооноос улам нэмэгдвэл байгалийн өөрийнх нь тэнцвэр алдагдаж, хэт халж, хэт хөрж, агаарын бохирдол нэмэгдэж, ер нь л хүн дэлхий дээр амьдрахад улам илүү дасан зохицож, амьд гарах шаардлагатай болно.

    ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААС ҮҮДЭЛТЭЙ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

    Ойн гал түймэр нь ойн ургамал, хөрс, усн,биолоийн төрөл зүйлийн нөөцөд нөлөөлдөг.

    Ойн гал түймрийг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн гэж харж болно. Click To TweetУчир нь хүний үйл ажиллагааны улмаас л уур амьсгалын өөрчлөлт бий болж,экосистемийн тэнцвэр алдагдаж, мод, ургамлын насжилт богиносож, түймэр хурдацтай тархах нөхцөл шалтгаан болсон  хуурайшилт нэмэгдсээр байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ