АНУ Ираны гадаад хэргийн сайд Зарифт хориг тавилаа

Өчигдөр АНУ-ын Засгийн газар Ираны гадаад хэргийн сайд Зарифт хориг тавьж буйгаа зарлаж, Зарифийг Ираны дээд удирдагч Хоменейг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Төрийн департаментын нийтэлсэн мэдэгдлийн үеэр “Зариф болон Ираны гадаад хэргийн яам Хоменейн “зарлиг” хүлээж, “тогтвортой байдлыг бусниулагч бодлого”-ыг хэрэгжүүлэгч багаж хэрэгсэл юм. Америк цаашид Ираныг гадаад харилцаанд ганцаардуулах, хязгааргүй дарамт үзүүлэх арга хэмжээ авах болно” гэж хэллээ.

Америкийн Сангийн яам мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлд хориг тавьсан этгээдийн Америк дахь хөрөнгийг царцааж, Америкийн иргэд тэдэнтэй худалдаа хийхийг хоригложээ. Мөн тэдэнтэй худалдаа хийж буй гадаадын банк санхүүгийн байгууллага ч хориг арга хэмжээнд өртөх болно.

Зариф эсрэгээр сошиал дахь хувийн хуудсаараа хариу өглөө. Тэрбээр “хилийн чанадад хөрөнгө гэж байхгүй, Америкийн хориг түүнд болон гэр бүлд нь ямар ч нөлөө байхгүй” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ