• Үлэг гүрвэлийн музейг өнөөдрөөс татан буулгалаа

    2019-08-01

    Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейд нэгтгэх Засгийн газрын тогтоол өнгөрсөн сарын 3-нд гарчээ.

    Үлэг гүрвэлийн төв музей нь 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор байгуулагдаж байжээ. 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг  эх орондоо авчирсантай холбоотойгоор уг музейг нээсэн байдаг.

    Засгийн газрын дээрх тогтоол өнөөдрөөс буюу наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс Үлэг гүрвэлийн музей ажиллахгүй аж.

    Харин Байгалийн түүхийн музей байр савгүй байгаагаас үзмэрүүд нь хураалттай байгаа. Үлэг гүрвэлийн музейн үзмэрийг байр савтай болтол хаана хадгалах нь тодорхойгүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ