Ираны эмэгтэйчүүд 2022 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ

Ираны хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 2022 оны тэмцээнд оролцох эрх олгохоор тохиролцжээ. Энэ талаар байгууллагын тэргүүн Жанни Инфантиногоос ирүүлсэн албан бичгийг Ираны хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мехди Таж эерэгээр хүлээн авсан гэж FIFA мэдээлэв.

Өмнө нь Инфантино Ираны хөлбөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн 2022 оны ДАШТ-д оролцох үндэсний шигшээ багаа тоглолтод оролцуулах боломжтой гэсэн баталгаа өгөхийг шаардаж байсан юм.

Одоо шийдвэрээ хүчин төгөлдөр болгохын тулд Ираны Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай байгаа аж. Ираны эмэгтэйчүүдийг 1979 оны Исламын хувьсгалын дараа буюу 1981 оноос хойш цэнгэлдэх хүрээлэнд орохыг хориглосоор ирснийг сануулах хэрэгтэй байх.

Дэлхийн цом – 2022 тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Ираны шигшээ баг Ирак, Бахрейн, Камбож, Хонконгтой тоглох юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ