• Майга бор панда баавгайд лав тэврүүлжээ

    2019-07-31

    -Хоёр улсын түншлэлд Оросоос илүү Хятад хожиж байна-

    Манай хоёр хөрш Хятад,Оросын түншлэлийн талаарх сонирхолтой нийтлэлийг economist нийтэлснийг gereg.mn орчуулан хүргэж байна. Click To Tweet

    Эх сурвалж дээрх  зураг дүрслэл,нийтлэлийн агуулгаар бол майга бор баавгай панда баавгайд лав тэврүүлжээ.

    Дэлхийн улс төрд хайрын гурвалжин бий болоод буй. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш БНХАУ,ОХУ болон АНУ хамтрагчдаа хоорондоо хэд хэдэн удаа солилцсон. Жишээлбэл, Иосиф Сталины үхлийн дараахь ЗСБНХУ-ын  уналтын дараа 1972 онд Ричард Никсон Хятадад айлчилж, мөн Михайл Горбачев Хятад улстай 30-аад жилийн өмнө бий болсон хурцадмал байдлыг сайжруулахаар оролцож эхэлсэн байдаг. Харин Владимр Путин болон Ши Жинпинг нарын одоогийн харилцаа нь 2004 онд Оросод Кримийг нэгтгэснээс хойш эхэлжээ.

    Харин энэ удаад байдал өөрөөр үргэлжилж байна. Америк хэдийгээр Орос, Хятадын  тойргийн гадна байгаа ч  нөлөө нь Орост тусна. Хоёр улсын түншлэлийн бүх салбарт Хятад улс ноёрхсоор ирсэн. Одоо  Оросын хүч  чадал улам бүр бүдгэрч, түүнээс  зургаа дахин том эдийн засагтай Хятад улс хүч, нөлөөгөө тэлсээр байна.

    Барууныханд нуруугаа харуулж, улмаар Оросын нөлөөг  нэмэгдүүлэх гэсэн Путины  оролдлого нь зугтаахад хэцүү хавх шиг харагдаж байна.

    Улмаар Орос улс Хятадын албат болон хувирч байна.

    Гэсэн хэдий чОрос бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байнгын суудалтай, цөмийн зэвсэгтэй улс. Тус улс шинэчилсэн зэвсэгт хүчнийхээ хүч чадлыг ашиглахад бэлэн байгаагаа Сирид болсон явдлаар харуулав Click To Tweet.  Өнгөрсөн долоо хоногт  Орос, Хятад хоёр улс хамтарсан   байлдааны хөлгүүдээ хөөргөж, Оросын нэг онгоц Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрчээ.

    Америк, Хятад хоёр гар утасны технологиор “дайн зарлаад” байгаа. Тэгвэл Оросууд “Хуавэй” гар утасны компанитай 5G тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхээр тохиролцоонд хүрсэн нь  Оросын байр суурийг Хятадын талд  улам бататгасан явдал байлаа.

    Долларын ноёрхлоос зайлсхийхийг оролдож буй Орос улсын хувьд юань гадаад валютын нөөцийн ихэнх хэсгийг бүрдүүлэх болжээ. 2018 оны байдлаар ОХУ-ын гадаад валютын нөөцөд ам.долларын эзлэх хувь 46-аас 23 хувь хүртлээ буурсан бол юанийн эзлэх хувь 3-14 хувь болж өссөн байна. Click To Tweet

    Гэхдээ хамгийн гол нь Орос асар  хурдан хугацаанд том хөршөөсөө хамааралтай болж байгаа явдал юм. Хятад бол Оросын хувьд түүхий эдийн хамгийн том зах зээл.

    Оросын газрын тосны “Роснефт” компани нь санхүүжилтийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд Хятад руу газрын тосны нийлүүлэлтээ чиглүүлсээр байгаа юм. Мөн Хятадаас Оросын зэвсэг хийхэд хэрэглэгддэг чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлдэг Click To Tweet.Нөгөө талаараа Хятад бол Путины хувьд өөрийн хүмүүсээ хянан, удирдахад хэрэгтэй  харилцаа холбоо болон аюулгүй байдлын хэрэгсэл юм.

    1969 оны мөргөлдөөн, 1990 он дахь Орос улсыг барууныхны тойрогт орсон эсэх эргэлзээ болон хойд хилээ хамгаалах гэсэн Хятадын байр сууринаас харвал Хятад Оростой одоогийн байгаа найрамдалт харилцаагаа удаан үргэлжлүүлэхийг хүсэх ажээ.

    Ноён Путины Хятад улстай бий болгосон түншлэлийнх нь талаар либерал үзлийн эсрэг хамтарсан тэмцлээс нь гадна хэд хэдэн тайлбар хийж болно. Тэдгээрийн нэг нь зорилгод нийцэх. Путин  Кримийг ОХУ-ын газар нутаг болгож, 2016 оны Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон түүнээс хоёр жилийн дараа Их Британид хүмүүст  мэдрэл саажуулах бодисыг хэрэглэснээс бий болсон барууны хориг арга хэмжээ нь Орос улсын хувьд өөр сонголт үлдээсэнгүй.  Ноён Ши-гийн удирдлагаар Сири дэх Оросын цэргийн ажиллагааны үеэр цаашлаад Кримд халхавчийн тусламж үзүүлж байв.

    XVII зууны төгсгөлд Их Петр Европыг хөгжлийн булаг гэж харж байсан бол одоо цагт Путин ирээдүйг Хятад болон түүний капиталист тогтолцоонд байгаа гэж харж буй.Гэвч энэ удаад Путин алджээ. Click To Tweet

    Капитализмын Орос хувилбар бол үндэсний хөрөнгөнөөс чөлөөтэй хулгайлах гэж түүнийг хүрээлсэн дээрэмчдийн бүлэглэлд өөрсдийн ашиг хонжоогоо нэмэгдүүлэхийн тулд улс төр болон эдийн засгийг удирдах,бүтээмжийг тамирдуулан нухчихад эрх олгосон явдал юм.  Энэ нь  Хятадын зүгээс Орост оруулах хөрөнгө оруулалтаа хязгаарлагдмал байлгадгийн нэг шалтгаан  юм.

    Путины хүчирхэг Орос улсыг сэргээн босгоно гэдэг нь бодит байдал дээрх Хятадын хяналтад байгаа нөхцөл байдалтай нь зөрчилдөх ажээ.

    Үүнээс өмнө хоёр улсын түншлэл дэх ижил зүйлийн тухай  ярьсан   бол одоо хоёр улсын зорилго дахь зөрүүтэй шинж чанарын талаар яръя. Жишээлбэл, хоёр улсын хувьд одоогийн байдлаар хоёул капиталист тогтолцоог дэмжин явж байгаа боловч бодит байдал дээр Оросын жирийн иргэд барууны эрх чөлөөнөөс нэгэн дуугаар татгалзаж чадах болов уу? Click To Tweet

    Үндсэн хуульд заасны дагуу 2024 онд Путин албаа өгөх үед түүний дараагийн ерөнхийлөгч улсдаа өөрчлөлт авчрахын тулд Оросыг Хятад улсаас холдуулж, эсрэгээрээ Европт нэгтгэх санаачлага гаргалаа гэж бодьё. Орос Европт нэгдэхийг хүссэн тэр үед л Хятад Орос улсад хэр их нөлөөтэй болох нь мөн өөрийн хүчээ хадгалахын тулд хэр их дарамт шахалт үзүүлэхэд бэлэн байгаа нь тодорхой болно. Click To Tweet Товчхондоо гэвэл, Оросын дараагийн ерөнхийлөгч л улсаа хөдөлгөх ямар ч гарцгүй болсныг ойлгох байх.

    Энэ нь эцэстээ дэлхийн үлдсэн хэсэг, ялангуяа барууныхан Оросыг Хятадын нэгдлээс татан гаргахад анхаарах хэрэгтэй гэсэн үг үү? Яг үнэндээ тийм биш бололтой. Харин ч эсрэгээрээ,  Ши-Путины түншлэл болон тэдний барууны үзэл суртлыг дорд үзэх үзэл Америкийг тийм ч их шаналгахгүй байгаа бололтой. Хүйтэн дайны үед байсан шигээ л лав биш.

    Мөн Хятад Оросыг өөрийн нөлөөндөө байлгасны хариуд нөхөн олговор өгдөг. Хэдийгээр өдөр ирэх бүр хүч нөлөө нь багасаж байгаа ч  Оросууд ууртай. Ууртай учраас аюултай.  Харин Хятад түнш улсын хувьд  хамтарсан хилийн дагуух батлан даагч болж, мөн дэлхий даяарх ууртай гэх дүрийг нь  зөөллөж байгаа нь үнэн юм.

    Эх сурвалж: economist

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ