• Криштиану Роналду: “Барселона таван жилийн хугацаанд тоглогчдод асар их хөрөнгө оруулсан? гэвч Аваргуудын лигт түрүүлж чадаагүй”

    “Ювентус” -ын довтлогч Криштиану Роналду Турины клубыг ирэх хоёр жилийн хугацаанд Аваргуудын лигт түрүүлэх боломжтой гэлээ.

    – Энэ жил Ювентусын жил байх болов уу? Жил бүр “Барселона”, “Реал”, “Ювентус” клубуудын тэмцлийн жил байх болно. Ийм тэмцэлд зөвхөн нэг нь Аваргуудын лигт түрүүлдэг. Би “Барселона”-гийн талаар жишээ хэлье: сүүлийн таван жилийн хугацаанд тоглогчдод хичнээн их хөрөнгө оруулсан бэ? Гэсэн ч аваргуудын лигт түрүүлж чадаагүй. Энэ бол арай өөр юм. “Ювентус” маш сайн байгаа бөгөөд ялахын төлөө тэмцэх болно. Гэхдээ үр дүн нь үргэлж олон хүчин зүйлээс хамаарна:багийн тоглолт, тоглогч, бэртэл гэмтэл, амжилт …

    – “Ювентус” энэ жил үгүй ​​бол ирэх жил Аваргуудын лигт түрүүлнэ гэж найдаж байна. Энэ нь баг хоёр жилийн турш хэрхэн яаж ажилласны үр дүнгээс хамаарах болно. Бидэнд Аваргуудын лигт түрүүлэх бүх зүйл бий “гэж Роналду ярьжээ.

    Сануулахад, португал довтлогч 2018/19 оны улирал эхлэхээс өмнө “Ювентус”-т ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд Роналдутай хамт Турины баг Аваргуудын лигийн ¼ финалд хүрсэн билээ.

    Эх сурвалж: Marca

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ