• Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ

    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгасаар л буй. Тэднийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж байна.

    АТГ-аас энэхүү Ерөнхий сайд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэнэ. АТГ-ын эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэд хийх үеэрээ энэ тухай мэдээлсэн.

    Тэр “Энэ хэргийн шалгалтын явцад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүссэн. Удаашралтай байгаа нь ганцхан АТГ -тай холбоотой асуудал биш юм. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон” хэмээсэн.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ