• В.Жириновский тэсрэх бөмбөг ашиглан Сибирийн ойн түймрийг унтраах боломжтой гэжээ

    2019-07-31

    ОХУ-ын Эрхүү муж, Красноярск, Хабаровскийн нутаг дэвсгэр, Якут, Буриад, Магадан муж, Ханты-Манси автономитын тойрог, Камчаткийн нутаг дэвсгэрийг хамраад байгаа ойн түймэр гурван сая гектар талбайг хамран шатаагаад байгаа аж. Гэвч ОХУ-ын эрх баригчид ойн түймрийг унтраах гэж төдийлөн хүч зарахгүй байгаад иргэд дургуйцэж байна. Энэ сарын 13-наас хойш утаан дунд эрүүл мэндээрээ хохирч байгаа  Красноярск хотын эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. ОХУ-ын онцгой байдлын яамнаас Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Краснодарын хязгаар болон Буриад улсын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлажээ.Ойн түймрийн утаа зөвхөн  Красноярск хотыг биш, Новосибирск, Екатеринбург, Томск, Кемерово хотуудыг бүрхсэн байна.

    Тиймээс эдгээр  хотуудын оршин суугчид  нэгдэж, гал түймрийг унтраахыг эрх баригчдаас шаардаж хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

    Ийм их хэмжээний талбайг хамарсан ойн түймрийг унтраах хараахан гарц, шийдлээ олоогүй эрх баригчид шүүмжлэлд өртөхтэй зэрэгцээд түймрийг унтраах “гайхалтай” санаанууд ч гарч эхэлжээ. Тухайлбал, Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский тэсрэх бөмбөг ашиглан Сибирийн гал түймэртэй тэмцэхийг санал болгосон байна. Түүнийг төлөөлөн Евгения Боровикова  ийм мэдэгдэл хийсэн бөгөөд  гал түймэртэй тэмцэх дэлхийн туршлагыг эргэн санаж,   галд автсан нутагт бөмбөг хаях хэрэгтэй. Тэсрэх бөмбөг дэлбэрэхэд хүчилтөрөгч идэвхтэй шингэж, галыг унтрааж байсан туршлага бий гэжээ. Шведед гарсан их хэмжээний ойн түймрийг ингэж унтраасан гэжээ.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ