• Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх “Боржигин” наадамд 280 гаруй биет болон биет бус соёлын өвийг өвлөн тээгчид оролцлоо

    Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Цэрдгэрийн ухаа” хэмээх газарт Дотоодын аялал жуулчлалын салбар, тэр дундаа соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам Говьсүмбэр аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд “Боржигин-2019” наадмыг долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

    Боржигин өв соёлын арга хэмжээнд нийт таван аймгийн 12 сумын 280 гаруй соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгчид оролцлоо. Click To Tweet

    Наадмын үеэр “Боржигин түмний өв соёл, зан заншил, ёс уламжлал”-ыг харуулсан “Боржигин” хүрээг үүсгэн отгийн зохион байгуулалтаар дэглэн 12 сумдын Боржигины өв соёлын тоглолт, боржигин морин хуур, эмээл, байшингаар музей байгуулан наадамчин олон болон жуулчдад үзүүлж сонирхууллаа. Үүнээс Дундговь аймгийн Цагаандэлгэр сум “Боржигин найрын дэг, ёс жаяг” тэргүүн байр эзэлж, Говьсүмбэр аймгийн- Шивээговь сум- “Боржигины хуримлах ёс” дэд байр, Дундговь аймгийн- Баянжаргалан- “Шагайн харваа, шагайн наадгайн зан үйл” гутгаар байрыг тус тус эзэлжээ.

    Энэ удаагийн арга хэмжээний үеэр Говьсүмбэр аймгийн 25 жилийн ой, Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан давхацсан бөгөөд наадмын талбай эмх цэгцтэй, хог хаягдалгүй байсныг наадамд хүрэлцэн ирсэн иргэд онцолж байсан юм. Click To Tweet

    Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын Монгол орон даяар санаачлан хэрэгжүүлж буй “Хандлагаа өөрчилье” багц ажлын “Цэвэрхэн наадацгаая”-2 арга хэмжээний хүрээнд хоол унд, худалдаа үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан иргэд, ААНБ-уудад “Цэвэрхэн наадацгаая” ажлыг танилцуулан, зөвлөмж зааварчилгаа өгч ажилласан бөгөөд хоггүй цэвэр цэмцгэр, байгаль орчиндоо ээлтэй наадах зорилгоор “Нэг уут хог, Нэг сугалаа”-г зохион байгуулж орон нутгийн ард иргэдийг идэвхитэй хамруулж ажиллаа.“Нэг уут хог, Нэг сугалаа” арга хэмжээнд наадамчин олон идэвхитэй оролцож 21 тонн хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлсэн байна. Click To Tweet

    Мөн өв соёлын арга хэмжээг угтан аялал жуулчлалын зочлох үйлчилгээний чиглэлээр орон нутгийн 130 гаруй иргэнийг мэргэшүүлэх, чадавхижуулах сургалтанд хамруулсан бөгөөд хөтөч тайлбарлагчийн сургалтад 23 иргэн хамрагдаж, тэднээс гадаад хэлний түвшингээс хамааран жуулчдад зориулсан мэдээллийн төвд ажиллах таван иргэнийг давтан сургалтанд хамруулжээ. Жуулчид болон наадамчдад зориулсан мэдээллийн төвөөр нийт баяр наадмын өдрүүдэд 250 гаруй жуулчин үйлчлүүлсэн байна. Click To Tweet

     

    БОАЖЯ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ