• Иран цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ зогсооно гэв

    Ираны ГХЯ 29-нд мэдэгдэл гаргаж, Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Европын орнуудаас дахин шаардсан бөгөөд эс тэгвэл Иран цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ зогсооно гэжээ.

    “Бид мөн л Европын орнууд үнэн бодитой арга хэмжээ авч Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг хүлээж байна” гэж Ираны ГХЯ-ны төлөөлөгч Мосави тэмдэглээд “Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ зогсооно гэж байгаа байр суурь бол хянамгай няхуур юм. Хэрвээ Ираны талын ашиг сонирхлыг хамгаалахгүй бол Ираны дараагийн үйл ажиллагаа “өнгөрснөөс нэн илүү давах” болно” гэжээ.

    Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн нэгдсэн комиссын хурал 28-ны өдөр Венад болж, бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцжээ.

    Хурал дээр, талууд Нэгдсэн комиссын хүрээ хэмжээнд гэрээний хэрэгжилтийн холбогдох асуудлыг зохицуулж, хэлэлцээрийг бүрэн бүтэн, үр ашигтай хэрэгжүүлэхийг баталгаажуулна.

    АНУ ганц талын хориг тавих болон бусад орны хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг саатуулах, харшлахыг талууд эрс шуурхай эсэргүүцэж, үргэлжлэн арга хэмжээ авч байгаад Америкийн ганц талын хориг арга хэмжээний нөлөөг багасгах болно гэж амласан ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ