• Монгол сурагчид “Хигашикава олон улсын гэрэл зургийн фестиваль”-д  хоёрдох жилдээ оролцох гэж байна

    Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулдаг “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”/International Youth Photo Festival/-д Монгол Улс албан ёсоор хоёрдох жилдээ оролцох гэж байна. Энэ нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм. Энэ удаагийн 2019 оны шалгаруулалтанд нийслэл болон орон нутгийн нийт 11 сургуулийн 35 сурагч бүтээлээ илгээж оролцлоо.

    Эцсийн сонгон шалгаруулалтанд “ШИНЭ ЭХЛЭЛ Олон улсын лаборатори сургууль”-ийн сурагч Б.Индра, Б.Мөнх-Оюу, А.Ариунбаяр нарын бүтээл шалгарч Япон улсыг зорихоор боллоо. Фестивалд оролцохоор шалгарсан сургуулийн 3 сурагчын Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцна. Тус фестиваль 2019 оны наймдугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ