• Дарханы чиглэлийн түр замд хальтиргаа, эвдрэл үүссэн тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа

    2019-07-30

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаагийн улмаас орон нутгийн замд халтиргаа үүсэж, зам эвдрэх тохиолдлууд гарчээ.

    Тухайлбал, Дарханы зам засвартай холбоотойгоор замуудыг хэсэгчлэн хааж, түр замыг гаргасан. Гэвч олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас түр замд гулгаа, халтиргаа ихээр үүсэж, эвдрэл ихтэй байгаа аж.

    Тиймээс жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, болзошгүй үед ашиглах хэрэгслийг авч явах, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

     

    ТЦА-ны ЗЦГ-ын Зам Тээврийн Гэрээт Цагдаагийн хэлтэс

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ