• Насанд хүрэгчид долоо хоногт хамгийн багадаа 150 минутын дасгал хийх хэрэгтэй

    Дасгал хөдөлгөөн тогтмол хийж идэвхитэй байх ямар ч насны хүнд эрүүл амьдралын хэв маягтай болоход нь тусалдаг. Ямар ч хөдөлгөөнгүй байснаас бага ч болтугай дасгал хөдөлгөөн хийх нь хамаагүй дээр үр дагаварт хөтөлнө.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дасгал хөдөлгөөнийг насны онцлогт хэрхэн тохируулах хийх хэрэгтэйг зөвлөлөө.

    Дунд зэргийн эрчимтэй дасгалын төрөлд хөнгөн шогших гүйх, дугуй унах, теннис тоглох, зааланд бүжиглэх зэрэг багтдаг бол өндөр эрчимтэй дасгалын төрөлд гүйх, усанд сэлэх, аэробик дасгал, дээс тоглох,хөл бөмбөг тоглох, ууланд авирах зэрэг багтдаг.

    5-17 насны хүүхэд өдөрт дор хаяж 60 минутын дасгал  хөдөлгөөн хийх хэрэгтэй

    • ӨДӨРТ ХАМГИЙН БАГАДАА 60 МИНУТЫН ДУНД БОЛОН ӨНДӨР ЭРЧИМТ ДАСГАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
    • 60 МИНУТААС ДЭЭШ ХУГАЦААНД ДАСГАЛ ХИЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛДӨГ УЧРААС ХҮҮХДЭЭС ШАЛТГААН ХУГАЦААГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ
    • ДОЛОО ХОНОГТ ХАМГИЙН БАГАДАА ГУРВАН УДАА БУЛЧИН БОЛОН ЯС БЭХЖҮҮЛЭХ ДАСГАЛ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

    18-64 насны насанд хүрэгчид долоо хоногт дор хаяж 150 минутын дасгал хийх хэрэгтэй

    • ДОЛОО ХОНОГИЙНХОО ХӨДӨЛГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 150 МИНУТЫН ДУНД ЗЭРГИЙН ЭРЧИМТЭЙ ДАСГАЛААР ЭСВЭЛ 75 МИНУТЫН ӨНДӨР ЭРЧИМТ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ХАНГАХ БОЛОМЖТОЙ.
    • ДАСГАЛЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭЕ ГЭВЭЛ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ДАСГАЛЫН ХУГАЦААГАА 300 МИНУТ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЭЭРЭЙ.
    • ХӨЛ,МӨР,НУРУУ ГЭХ МЭТ ТОМ БУЛЧИН ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛЫГ ДОЛОО ХОНОГТ ХОЁРООС ДЭЭШ УДАА ХИЙВЭЛ ЗОХИСТОЙ.

    65-аас дээш насны ахмадууд тэнцвэр нэмэгдүүлэх дасгалыг долоо хоногт гурваас дээш удаа хийвэл зохистой

    • ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН АХМАДУУД ТЭНЦВЭР НЭМЭГДҮҮЛЭХ ДАСГАЛЫГ ДОЛОО ХОНОГТ ГУРВААС ДЭЭШ УДАА ХИЙВЭЛ ЗОХИСТОЙ
    • БУСДААР 18-64 НАСНЫ НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ АДИЛ ДАВТАМЖТАЙГААР ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХЙИСНЭЭР ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ. АХМАД НАСТНУУДАД Ч ГЭСЭН БУЛЧИН ХӨГЖҮҮЛЭХ, БИЕИЙН ХҮЧНИЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ САНААРАЙ

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ