Шинэ аварга “Даага хөтлөх” гэж очсон ч зодоглуулсангүй

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол даяараа наадлаа. Үүнийг  хангай говь, тал хээр хосолсон дөрвөл нутаг минь наадамчин олны уухай баярт умбаж цэнгэж  өнгөрлөө хэмээн бичиж буй нь зөв мэт.

Хоймор нутаг Хөвсгөлчүүд “Хотгойдын хурд 4” даншиг наадмаа Мөрөн хотынхоо 210 жилийн ойтой хамтатган тэмдэглэв. Хонгор нутгийнхан Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадмаа хийж, “сахилгагүй” сарлагаар чимэглэж хөгжилдөв.

Өмнөговь аймаг “Говь шанх-6” говийн бүсийн даншиг наадмаа бэлтэйхэн, хөлтэйхэн тэмдэглэж, аварга Ч.Санжаадамба, гарьд Б.Гончигдамба нарын улсын цолтнуудыг алаг үзэлгүй барилдуулав.

Тэр дунд Дорнод бүсийн “Хурд”, Дорнод аймгийн 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан “сүр дуулиан”-тай болж өнгөрлөө.

Яагаад сүр дуулиантай гэж үү.

Энэхүү наадамд улс хувьсгаалын 98 жилийн улсын баяр наадамд түрүүлгэсэн улсын шинэ аварга “Э.Оюунболд аварга даага хөтлөх” гэж очсон ч түүнийг зодоглуулсангүй.  Тэр байтугай зүүн бүсэд хамаарах Сүхбаатар аймгийн харьяат улсын харцага Ш.Мөнгөнбаатар нарыг барилдуулсангүй.

Уг нь мань аварга энэ наадамд заавал түрүүлж нэг их гүйн давж дэвсээр аварга болсоноо, үнээр аварга гэдгээ харуулах гэсэн гэнэ. Гэвч аварга цолтон ч жижигдэх аймгийн наадаам гэж: байдаг аж. Өмнө нь Завханд бас иймэрхүү юм болж байсан санагдана.

Энэ нь нөгөө нэг хинуун дээр “Би энэ наадмыг чинь үзэх үгүй” хэмээн намжирддаг “Гарьд магнай” киног дурсан нутгийн бөх унавал яана гэх хар хороос л болсон гэлтэй.

Уг нь Зүүн бүсийн наадам хойно Дорнодоос гадна Сүхбаатар, Хэнтэйн бөхчүүд зодоглосон бол сайхан.

Гэтэл манай аймгийн 88 жилийн ойн баяр наадам хэмээн улсын шинэ аваргыг зодоглуулсангүй. Энэ жил улсын баяр наадамд зургаа давж улсын харцага цол хүртсэн Д.Анарыг баяр наадмын хойморт зогсох ёстой байсан гэсэн үү нэг ийм явдал боллоо.

Үүнийг аймгийн залуусаа дэмжинэ, улсын цолтнууд ирж наадам үймүүлж, найраа хийх гээд байна гэж шалтаглаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ