• Энэтхэгт үер болж хэдэн зуун хүн амиа алдаж, олон сая хүн гамшигт өртжээ

    Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, 7-р сарын 27-ны байдлаар тус улсын зүүн хойд, дорнод нутгийн үерийн гамшгийн улмаас 200 гаруй хүн амь насаа алджээ.

    Олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас 7-р сарын аравдаар үерийн гамшиг үүсэж, хамгийн ноцтой дайрагдсан Бихар мужид 120 гаруй хүн, Ассам мужид 80 гаруй хүн эндсэн бол Микорам, Уттар хоёр мужид мөн олон хүн амь насаа алдсан байна.

    Ассам мужийн гамшгаас сэргийлэх салбар мэдэгдсэнээр, уг мужийн засаг захиргааны 30 гаруй бүсийн 20 гаруй нь үерт автаж, 3 сая 800 гаруй хүн гамшигт өртжээ. Түүнчлэн Бихар мужийн 12 бүс үерт автагдан 8 сая 100 мянган хүн гамшигт нэрвэгдсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ