• Онцын шаардлагагүй тохиолдолд гол усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна

    2019 оны долоодугаар сарын 24-д дахин нэг хүн усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.

    Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голд 26 настай эрэгтэй Б нь усанд сэлж байгаад алга болсныг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Одоогоор Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байна.

    Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас иргэдэд гол усанд живж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын сэрэмжлүүлэг хүргэж байгаа боловч иргэдийн үл тоосон хайхрамжгүй байдлаас болоод усанд живж амь насаа алдах тохиолдол буурахгүй байна.

    Онцын шаардлагагүй тохиолдолд гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас дахин сэрэмжлүүлж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ