Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн жилийн тэмцээний дараа “Залуучуудын спортыг сонгож өөрийгөө сорьж үзлээ. Усанд сэлэхэд хүнд байлаа. Сонирхолтой төрлийн спорт байна. Анх удаа оролцож замаа дуусгаж чадлаа. Үнэхээр тэсвэр тэвчээр шалгасан төрөл байна шүү. Бас энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа холбооныхонд баярлалаа гэж” хэлж байлаа.
Унадаг дугуй, усанд сэлэлт, гүйлтийн төрлүүдийг багтаасан Триатлоны спорт тэсвэр хатуужлын том шалгуурыг шалгадаг. Тиймээс энэ төрлийг тэр бүр хүмүүс сонирхоод байдаггүй. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нарын олны танил эрхмүүд сонгоод уралдаж буй нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.