• Бэлгийн дарамтыг мэдээлснийхээ төлөө хоригдох ял сонссон Индонез эмэгтэйд өршөөл үзүүллээ

    Индонез улсын парлемент,захирлынхаа бэлгийн дарамт үзүүлдэг гэдгийг батлахын тулд яриаг нь бичлэг болгосныхоо төлөө хоригдох ял авсан багш эмэгтэйд өршөөл үзүүллээ. Click To Tweet

    Гурван хүүхдийн ээж Baiq Nuril Maknun нь Индонезийн Ломбок арлын Матарам хотын нэгэн сургуульд багшаар ажилладаг. Захирал нь түүнд утасны цаанаас бэлгийн дарамт үзүүлдэг байсан бөгөөд зохисгүй үг хэллэг бүхий нэгэн яриаг нь бичин авчээ. Бичлэг нь эхлээд сургуулийн захиргаанд дараа, боловсролын газар болон сошиал медиагар тархсан. Захирал нь энэ хэргийн дараа ажлаа өгсөн боловч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Nuril-ийг бичлэгийг тараасан гэж мэдүүлжээ. Үнэндээ бичлэлгийг өөр хүмүүс тараасан байв.

    Гурван хүүхдийн ээж Baiq Nuril Maknun өршөөлд хамрагдлаа.

    Энэ сарын эхээр Индонезийн дээд шүүхээс түүний утасны бичлэг ямар ч нотлох баримтын шинжгүй гэж үзэн бичлэг хийн, олон нийтэд цацсан гэх үндэслэлтэйгээр зургаан сарын хорих ял оноогоод байсан юм.

    “Шударга байдлыг зөрчсөн” гэсэн заалттайгаар хорих ял сонсож, 35 000 ам.долларын төлбөр төлсөн Baiq Nuril Maknun-ийг Дээд шүүх давж заалдахыг хориглосон юм. Click To Tweet

    Парламент түүнд өршөөл үзүүлэхээр шийдвэрлэсний дараа тэрээр “Хэзээ ч,хэнийг ч над шиг байдалд бүү оруулайрай” хэмээн уйлжээ.

    Дахин ийм хохирогч битгий гарч ирээсэй, эмэгтэйчүүд дуугарах эрхтэй.

    Baiq Nuril Maknun-ийн хэрэг нь Индонез улсад эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтнаас хамгаалах механикм ноцтой дутагдаж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Click To Tweet

    Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг Үндэсний Коммисоос тайван жагсаал зохион байгуулав.

     

    Эх сурвалж: Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ