• Солонгосын хойгийн удирдагч Ким пуужингийн туршилтаа Өмнөд Солонгосчуудад өгсөн анхааруулга байсан гэлээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Хойд Солонгос дахь айлчлалын үеэр хоёр гүрний удирдагч нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг дахин сэргээхээр болсон.

    Тэгвэл өчигдөр Хойд Солонгос богино зайны хоёр пуужинг туршин хөөргөжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар АНУ-Хойд Солонгос хоёр улсын удирдагчдын хооронд яригдаж эхэлснээс хойш  пуужин хөөргөсөн анхны тохиолдол юм.

    Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын KCNA мэдээллийн төв агентлагаас мэдээлснээр

      “Өмнөд Солонгосыг зэвсгийн импорт болон цэргийн хамтарсан сургуулилт хийхээ зогсоохыг шаардсан анхааруулга байлаа”гэж мэдээллээ.

    Мэдээлэлдээ Өмнөд Солонгосчууд өөрсдийгөө энх тайвныг эрхэмлэгчид гэдэг боловч тэд бол “дайн өдөөгчид” гэж тодотгосон юм. Хэдий зөвхөн Өмнөд Солонгос улсад хандсан мэт боловч АНУ-д ч мөн хамааралтай гэж шинжээчид үзэж байна.Учир нь АНУ-ын Вашингтон болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулитыг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөөд байсан билээ.

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун

    Хойд Солонгосын сонин дээр Ким Чен Уны пуужин хөөргөлтийг дурангаар болон дэлгэцээр харан, хамтран ажиллагсадтайгаа алга ташин, инээлдэж буй зургууд нийтлэгдсэнээс үзвэл тэрээр пуужингийн туршилтын хөөргөлтийг өөрийн биеэр үзэж сонирхжээ.

    “Хөөргөлтийн үеийн зурагнууд болон туулсан зайг авч үзвэл Хойд Солонгос цөмийн пуужингаа тавдугаар сараас хойш сайжруулсан бололтой” гэж CNS-ийн пуужин судлаач Жефрей Левайс хэлжээ.

    Хойд Солонгосын Засгийн газраас олон нийтэд нээлттэй харуулсан хөөргөлтийн зураг

    Сөүл хотын Хамгаалалтын газрын албаны хүний хэлснээр дөрөв дэх өдөр хөөрсөн богино зайн хоёр пуужин нь шинэ төрлийн пуужингууд байсан гэж үзэж байна.

    Харин АНУ-тай хамтарсан судалгааны дүнд шинэ төрлийн богино зайн пуужингууд нь өмнөх туршилтын хөөргөлтүүдийг бодвол илүү зайнд буюу ойролцоогоор 600 километр зайг туулсан гэдгийг тогтоожээ.

    Эх сурвалж:Cnn

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ