Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд:
- Завхан аймгийн ЗДТГ-ын харъяа Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд албан тушаал бууруулах,
- Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн М.Дарханпүрэвт цалингийн хэмжээг 3 сар 30 хувиар бууруулах,
- Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга П.Мөнхбатад цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах,
- Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Баярмагнайд цалингийн хэмжээг 1 сар 30 хувиар бууруулах зэрэг хуульд заасан хариуцлага тооцуулсан байна.
Гомдол, мэдээлэлд нэр дурдагдсан байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар зөрчил тогтоогдоогүй ч хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүнд суртал, ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулж, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: АТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.