Чингэлтэй дүүргийн гурав, Баянзүрх дүүргийн хоёр цэгт авто замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийж байна. Тодруулбал,
- Чингэлтэй дүүргийн хувьд “Компьютер ланд”-ын орчмын баруун замыг хойноос урагшаа нэг чиглэлт, зүүн замыг урдаас хойшоо нэг чиглэлд оруулж байгаа.
- “Тэди” худалдааны төвийн зүүн замыг хойноос урагшаа, “Найман шарга”-ын баруун замыг урдаас хойшоо нэг чиглэлд;
- “Мөнгөн завъяа” төвийн зүүн замыг урдаас хойшоо чиг чиглэлд;
- Баянзүрх хүнсний захын баруунаас хойшоо, урд зам нь баруунаас зүүн чиглэлд;
- “Американ дэнж”-ийн урд замыг зүүнээс баруун чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.