• Америкийн компаниуд Хятадын Алибаба сайт дээр бараа,бүтээгдэхүүнээ худалдаалдаг болно

    Алибаба бол сарын 721 сая хэрэглэгчтэй Хятадын цахим худалдааны талбар юм. Click To Tweet

    Тэгвэл Алибаба Америкийн компаниудыг тус сайтаар дамжуулан дэлхий даяарх жижиг болон дунд хэмжээний бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой Alibaba.com платформыг нээж буйгаа хоёр дахь өдөр мэдээлжээ.

    Ингэснээр  дэлхий даяарх том компаниудын бизнес эрхлэгчдэд бараа,бүтээгдэхүүнээ худалдаалах зах зээлээс ашиг орлогоо бүрдүүлдэг Amazon, Shopify зэрэг онлайн худалдааны сайтуудтай өрсөлдөх боломжтой болж байгаа юм.

    Өмнө нь Америкийн бизнес эрхлэгчид Alibaba.com сайтаас зөвхөн худалдан авалт хийх боломжтой байсан бол одоо АНУ,Хятад болон дэлхий даяар өөрсдийн бараа,бүтээгдэхүүнээ бусдад худалдаалах боломжтой болж байна. Click To Tweet

    Тэрбумтан Жек Магийн үүсгэн байгуулсан тус компаниас мэдээлснээр платформын үйл ажиллагааг эхлүүлэхэд Office Depo (ODP) болон C.H. Robinson Worldwid(CHRW) ложистикийн компанийн эзэмшдэг бүтээгдэхүүн борлуулагч Робинсон Фреш компаниуд голлох үүрэгтэйгээр оролцож байгаа аж.

    АНУ-ын Олон улсын худалдааны комиссоос мэдээлснээр B2B буюу бизнес хоорондын худалдааны салбар нь 2016 онд дэлхийн даяар 23.9 их наяд ам.долларын орлого олсноос 3.8 их наяд ам.долларын орлогыг цахим худалдааны борлуулалт дангаараа бүрдүүлжээ. Click To Tweet

     Алибаба группийн Хойд Америкийн B2B салбарын дарга Жон Каплан CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр:

    “Алибаба компани бизнес эрхлэгчдийг чадавхижуулах, тэднийг өөрсдийн нөөц бололцоод тулгуурлан амжилтад хүргэхийг зорьж байна. Amazon, Shopify болон цахим худалдааны бусад сайтуудтай өрсөлдөх тал дээр санаа зовохгүй байна. Бидний хувьд өрсөлдөөнийг сайн зүйл гэж харж байна”

    АНУ-Хятад улсуудын хооронд үргэлжилж буй худалдааны дайн,түүний дүнд бий болоод байгаа Хятадын эдийн засгийн удаашрал Алибаба группд тийм ч их нөлөө үзүүлэхгүй байгаа бололтой. Хоёр дахь өдрийн байдлаар Алибабагийн хувьцааны нэгж үнэ нэг хувиар өссөн бол 2019 оны турш 30 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. Click To Tweet

    Ийнхүү АНУ-Хятад улсуудын хооронд үргэлжилж буй худалдааны дайнаас үл хамааран Америкийн бизнес эрхлэгчдэд Хятадын цахим худалдааны платформ нээлттэй боллоо.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ