Гэр бүлийн амралтаар явж байсан 11 настай хүүд Лионель Месситэй хөлбөмбөг тоглох аз тохиожээ

11 настай Маккензи О’Нейл , Аргентиний шигшээ болон Барселона клубын супер од Лионель Месситэй хөлбөмбөг тоглох аз тохиожээ.  О’Нейл Антигуа арал дээр гэр бүлийн амралтаараа явж байсан бөгөөд нар шарсан далайн эрэг дээр Месси бөмбөгөө гартаа барьчихсан, хүүгээс тогломоор байгаа эсэхийг нь асуусан гэнэ.

“Би огт сандраагүй, эхэндээ бага зэрэг ичиж байсан боловч дараа нь хийх дуртай зүйлээ л хийсэн”

40 минутын турш үргэлжилсэн тоглолт Барселона клубын супер од Лионель Мессигийн ялалтаар өндөрлөжээ. Хэдийй Мессигийн ялалтаар өндөрлөсөн ч  хүү хоёр ч удаа гоол хийсэн байна.

Антигуа арал дээр байх хугацаандаа хэд хэдэн удаа Мессигийн гэр бүлтэй цагийг хамт өнгөрөөжээ. Арал дээрх бусад хүүхдүүд Месситэй хөлбөмбөг тоглохыг хүссэн боловч чадаагүй гэнэ шүү,энэ удаад Маккензи маш азтай байлаа. Арал дээр өнгөрөөсөн Мессигийн сүүлийн өдөр, О’Нейл Мессигийн хүү болох Тиаготой хөлбөмбөг тогложээ.

“Месси хүүхдээ өөр хүүхэдтэй жирийн хүүхдүүд шиг тоглохыг харах сайхан байх шиг байсан” гэж гэж CNN-д өгсөн ярилцлагын үеэрээ хэлжээ.

Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ