Өнөөдрөөс эхлэн нэг чигийн урсгалтай болж буй замууд

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор энэ сарын 25-н буюу өнөөдрөөс эхлэн зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ард кино театр, 23 дугаар сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замыг

Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Голомт банк, “Компьютер ланд” төв орчмын зарим зам

Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун болон урд гудамж

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковоос гялс төв хүртэлх зам

Чингэлтэй дүүрэг, Теди төвийн зүүн талын зам болон Найман шаргын зүүн талын зам

Тиймээс жолооч нар энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ