• Инстаграмаас хамгийн их мөнгө олдог тамирчин Роналду

     Португали эр нэг бичлэгээс 800 мянган еврогоос дээш орлого олдог

    “Ювентус” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду тамирчдын дундаас “Инстаграм” дахь хувийн хуудсан дээрх нийтлэлээсээ хамгийн их ашиг хүртдэг.

    Нийгмийн сүлжээн дэх удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшсэн Hopper компанийн мэдээлснээр Португали довтлогч инстаграм дээрх нэг бтчлэг нь түүнд дунджаар 874,361 евро авчирдаг. Энэ үзүүлэлтийн дагуу Роналду бүх тамирчдыг тэргүүлж байгаа бол, Бразилийн Неймар (647,417 евро), Аргентиний Лионель Месси (581,061 евро) нар удаалж байна.

    Английн шигшээ багийн хагас хамгаалагч асан Дэвид Бекхэм 320,121 еврогийн орлоготойгоор дөрөвт бичигдэж байна. Түүний араас Леброн Жеймс (243,902), Роналдиньо (229,555), Гарет Бэйл (195,480), Златан Ибрагимович (179,340), Вират Кохли (175,753), Луис Суарес (164992) шилдэг 10-т жагсаж байгаа аж.

    Инстаграмын бүх хэрэглэгчдийг ашиг орлогоороо үнэмлэхүй тэргүүлэгч нь Кайли Женнер бөгөөд pos тутамд 1 135 426 евро авдаг байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ