• Өвөрмонголоос үндэсний бөхчүүдэд урилга иржээ

    Монголын үндэсний бөхчүүдэд тусгайлан нэгэн урилгыг БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос Монголын Үндэсний бөхийн холбоонд хаяглан ирүүлжээ.

    Бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаярт хаягласан “Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлэглэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам”-ын урилга бөхчүүдэд очоод байна. Одоогоор энэхүү наадамд очих бөхчүүдийн тоо гараагүй байгаа ч холбооноос урилгыг бөхчүүддээ тараагаад байгаа аж.

    ӨМӨЗО-оос Бөхийн холбоонд ирсэн урилгын орчуулгыг хүргэе.

    “Монгол Улсын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэгч захирал Б.Сайнбаяр танаа: Хур ус тэнцэж, хүн байгаль өнгөтэй өөдтэй зусаж байгаа энэ зуны сайхан эринд “Шинэ дунд улс байгуулагдсан 70 жилийн ойг бэлэглэх, жич Хавт Хасарын овооны шаргачин гахай жилийн тахилга, шоо балгасын гуравдугаар удааны малжих наадам” эрхлэх болсон тул Монгол улсын шилдэг бөхчүүдийг найрт гэрэлтүүлэн саатахыг хүндэтгэн урьж байна.

    Бөхийн тэргүүн шан 50000.00 юан. Найр эрхлэх талаас Монгол Улсын бөхчүүдийг Эрээний хотоос тосч хүргэх, хоног, хоолны зардлыг бүхнийг хариуцна.
    Найр эхлэх цаг: 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр (Билгийн улирлын 6 сарын 26-ны өдөр)
    Найрын талбай: Шоо балгасын ардын засгийн ордны суугаа газар” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ