Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд ажилд урьж байна

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн ажилтан сонгон шалгаруулж авна. 

Тавигдах шаардлага: 

  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан байх (Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан, брэнд хөгжүүлэлтэд ажиллаж байсан бол давуу тал болно)
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 
  • Багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлдэг, эрч хүчтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай 
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр бүрэн ажиллаж чаддаг. Хэвлэлийн эх бэлтгэх, анимэйшн програмууд дээр ажилладаг бол давуу тал болно. 
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх. 

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Их, дээд сургууль төгссөн сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хуулбарын хамт
  • Өмнө ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт, 3 үеийн намтар. 

Хаяг:   Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 304 тоот, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо.

Холбоо барих утас: (976-51) 261890 

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ