Токио хотын залуучууд ердөө 9 метр квадрат байранд амьдардаг

Токио хот бол дэлхийн хамгийн их хүн амтай хот. Нийт 38 сая хүн энэ хотод оршин суудаг. Хүн амыг насны бүтцээр нь авч үзвэл, тэтгэврийн настнуудын эзлэх хувь харьцангуй өндөр боловч Токио хотыг зорих оршин суугчдын тоо өндөр хэвээр байгаа юм. Маш их хүн амтай учраас Токио хотын залуучуудын хувьд өөрт тохирох,үнийн хувьд боломжийн орон сууцтай болно гэдэг амаргүй даваа ажээ. Учир нь энэ хотод байрны түрээсийн хувьд маш өндөр бөгөөд 80 000 иен буюу 740 ам.доллараас бага түрээстэй байр олдох боломжгүй юм.

Энгийн байр түрээслэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг учраас Токиогийн залуучууд ихэвчлэн бага метр квадраттай байранд нүүн орох болжээ.

Хэдий бага зайтай боловч унтах ор, гал тогоо, ажлын өрөөнүүд зэрэг хүний хэрэгтэй бүх зүйлийг багтаасан архитектурын шийдэлтэйгээрээ онцлог.

25 настай, IT инженер Сотаро Итогийн гэр нь Коэнжи дүүрэгт байрладаг бөгөөд нийт метр квадрат нь 9.46

Итогийн гэрийн хувьд өргөөшөө бага зайтай боловч өндрийн хувьд 3.6 метр. Ийнхүү өндөр таазтай хийх нь хүний сэтгэл санаанд энгийн байранд амьдарч байгаа мэт орон зайн мэдрэмж төрүүлдэг ажээ. Ихэнхи ийм төрлийн байрнууд нийтийн ариун цэврийн өрөөтэй байдаг бол Итогийн хувьд тусдаа шүршүүр, 00 бүхий ариун цэврийн өрөөтэй гэдгээрээ давуу талтай. Ито 9.46 метр квадрат байрныхаа түрээсэнд сарын 66 500 иен төлдөг бөгөөд энэ үнэ дотроо ус,цахилгаан болон интернетийн мөнгө багтдаг.

66 500 иен нь 615 ам.доллартай тэнцэнэ.

20 настай, дуу зохиогч Уран Канда гэртээ өөрийн гэсэн студитэй бөгөөд ердөө 9.1 метр квадрат хэмжээтэй байрыг ингэж тохижуулжээ

Кандагийн хэлж байгаагаар бол “Би эхлээд ямар жижгийг нь гайхаж байсан боловч ийм жижиг зайнд ч амьдрах боломжтой байдаг юм байна лээ шүү”

Кандагийн хувьд ихэвчлэн хоолоо гадуур иддэг учраас гал тогооны хэрэгцээ байгаагүй гэнэ. Мөн хувцасны шүүгээ нь хэт  их зай эзлээд байсан учраас шүүгээний оронд хувцаснуудаа өлгөж хадгалдаг болжээ. Долоо хоногийн гурван өдөр сүшиний газарт ажилладаг бөгөөд бусад үедээ гэртээ дуугаа бичиж суудаг байна.

 

Ийм төрлийн,бага зайтай байрны загвар 1960-аад оноос эхлэлтэй. Бага зайтай байрны загварыг санаачлагчдын нэг болох Кишо Күрокава 1972 онд 140 өрөө бүхий Накагийн Капсул цамхагыг зохион бүтээж, ашиглалтад оруулж байв.

Хөдөөнөөс хот руу тэр дундаа,Токиод шилжин суурьшигчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Японы Дотоод хэрэг,харилцаа холбооны яамнаас мэдээлснээр 2018 онд гэхэд тус хотын үн ам есөн хувиар нэмэгджээ. Бага зайтай байрны эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр түүний архитектурын шийдэл ч даган хөгжих төлөвтэй байна.

Эх сурвалж: Bbc

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ