• Францын Бордо хотод агаарын хэм целсийн 41.2 градуст хүрч, шинэ рекорд тогтоолоо

    Зургадугаар сарын сүүлээр Европ тэр даяараа хэт халж, Испани, Франц, Герман, Швейцарь улсуудад агаарын хэм целсийн 40 градуст хүрч халсан.

    Тэгвэл өчигдөр Францын цаг уурын газраас нь мэдээлснээр Бордо хотод агаарын хэм целсийн 41.2 градуст хүрснээр 2003 онд бүртгэгдсэн целсийн хамгийн өндөр хэм болох 40.7-г эвдэж, дээд рекорд тогтоожээ.

    Урьдчилсан мэдээгээр агаарын хэмийн өсөлт энэ долоо хоногт Бэльги, Герман,Нэдэрландыг хамран,цаашлаад Европ даяар үргэлжлэх төлөвтэй байна.

    Европ тив ийнхүү нэг зуны дотор хоёр дахь удаагаа хэт халалтад өртөж байгаа талаар Дэлхийн цаг уурын байгууллагын төлөөлөгч Клэйр Нүллис “Хэт халалт нь уур амьсгалын өөрчлөлтийг харуулж байна. Бид нарын харсанчлан, зургадугаар сард болсон шиг хэт халалтын давтамж улам ойртож, энэ удаад илүү хүчтэй болж байна” гэж хэлжээ.

    Долдугаар сарын 25-ны агаарын хэмийн урьдчилсан төлөв

    Одоогийн байдлаар Франц улс даяар сэрэмжлүүлгийн улбар шар дохио ассан байгаа бөгөөд энэ нь аюулын байдлаараа дээрээсээ хоёрт ордог юм. Францын цаг уурын газраас мэдээлснээр Парис хотын агаарын хэмийн дээд хэмжээ энэ дөрөв дэх өдөр шинэчлэгдэн тогтоогдох төлөвтэй байна . Одоогийн рекорд болох 40.4 градус нь 1947 онд бүртгэгдэж байжээ.

    Энэхүү таамаглалыг 2003 оны наймдугаар сард Франц даяар 15 000 хүний амийг авч одсон хэт халалтын дүнтэй харьцуулан гаргаж иржээ.

    Францын эрчим хүчний фирч EDF-ийн мэдээлснээр Тарн-ет-Гаронн мужийн өмнөд хэсэгт байрлах Голтехтекийн цөмийн цахилгаан станцын хоёр ч цөмийн реакторыг халаах арга хэмжээг аваад байна. Ингэснээр агаарын хэм өндөр байгаа үед цөмийн реакторыг хөргөөж байдаг ус халахаас сэргийлж байгаа юм.

    Мөн финалын шатандаа явж байгаа Tour de France унадаг дугуйн уралдааныг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг усгүйдэхээс сэргийлэхийн тулд мөсөөр дүүргэсэн хүйтэн ваннуудыг мөн нэмэлтээр усны цэгүүдийг байршуулаад байна.

    Харин Францын Засгийн газраас хэт халалтад өртөж, өндөр агаарын хэм бүртгэгдсэн бүс нутгуудад 13-18 цагийн хооронд мал,амьтныг тээвэрлэхийг хориглоод байгаа юм.

     

    Эх сурвалж: Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ