БНХАУ-ын экс ерөнхий сайд Ли Пэн өвчний улмаас нас баржээ

ХКН-ын Төв хороо, БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хороо, БНХАУ-ын төрийн зөвлөл, ХАУТЗЗ-ийн БХХ-ны эмгэнэл гаргажээ. 

“ХКН -ын шилдэг гишүүн, коммунизмын чин үнэнч, шалгарсан байлдагч, пролетарийн гарамгай хувьсгалч, улс төрч, нам болон улс орны сайн удирдагч, ХКН-ын 12-р удаагийн Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, ХКН-ын 13-р, 14-р, 15-р удаагийн Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, БХАТИХ-ын 9-р удаагийн байнгын хорооны дарга нөхөр Ли Пэн өвчний улмаас 2019 оны 7-р сарын 22-ны 23 цаг 11 минутад Бээжин хотноо 91 насандаа таалал төгсжээ.

Ли Пэн нөхөр насан туршдаа хувьсгал, тэмцэлд оролцон, ард түмэнд үйлчлэн, коммунизмын үйлсэд өөрийгөө зориулан, өнгө гэрэлтэй, яруу алдартай амьдарч тэмцэж явсан юм. Түүний өөд болсон нь нам, улс орны хувьд томоохон хохирол юм. Бид түүний хувьсгалт зориг санаа, эрхэм дээд хэв суртлаас суралцаж, Ши Жиньпин төвтэй намын төв хорооны тойронд нягтран нэгдэж, анхны хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлагаа бат цээжлэн, чинээлэг нийгэмд хүрч, шинэ эриний Хятадын онцлогтой социалист нийгмийг байгуулан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Ли Пэн нөхөр бидний сэтгэлд мөнхрөх юм” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ