• Афганистаны асуудлыг цэрэг зэвсгээр биш зөвхөн улс төрийн аргаар л зохицуулна гэдгийг бүгд мэдэж байгаа гэв

    Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай уулзахдаа терроризмын эсрэг болон Афганистаны асуудлаар ярилцжээ. АНУ Афганистан дахь дайны талбараас ухран гарахын тулд Пакистантай хамтран ажиллах хэрэгтэй гэж Д.Трамп хэлжээ.

    Имран Хан өнгөрсөн оны 8-р сард Ерөнхий сайдын албан тушаалаа авснаас хойш анх удаа Америкт айлчилж байгаа нь энэ аж.

    Хоёр тал уулзалтын өмнө Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахад Трамп “Афганистан дахь дайны талбарт Америк 19 жил орчим ажиллаж байгаа бөгөөд энэ дайны талбараас ухран гарахын тулд Америк Пакистантай хамтран ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн Америк Афганистан дахь цэргээ үргэлжлүүлэн багасгах болно” гэжээ.

    Харин Имран Хан “Афганистаны түүхийг мэддэг хүн бүр цэрэг зэвсгээр Афганистаны асуудлыг шийдэх биш харин зөвхөн улс төрийн аргаар л зохицуулна гэдгийг бүгд мэдэж байгаа” гэв. Тэрбээр, одоогоор энхийн хэлэлцээр байгуулах хамгийн боломжтой мөч тохиож байгаа бөгөөд Талибаныг Афганистаны засгийн газартай ойрын өдрүүдэд яриа хэлэлцээ хийхийг шаардах болно гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ