Өнөөдөр Их Британийн шинэ Ерөнхий сайдаар экс Гадаад хэргийн сайд Борис Жонсон томилогдоно

Жонсон өнөөдөр буюу 7-р сарын 24-ний Лхагва гарагт албан тушаалаа авна. Их Британийн эрх баригч Консерватив намын гишүүд Гадаад хэргийн сайд асан Борис Жонсоныг шинэ даргаар нь сонгосон байна.

The Guardian сонинд бичсэнээр энэ нь 7-р сарын 24-ний Лхагва гарагт түүнийг шинэ Ерөнхий сайдаар зарлана гэсэн үг ажээ.

Эцсийн санал хураалтаар Жонсон намынхаа сонгуульд өрсөлдөгч болох Гадаад хэргийн сайд Жереми Хантыг ялжээ. Тэрбээр Brexit-ийн улмаас Тереза Мей-гийн Засгийн газрын сайдаар ажиллаж чадахгүйн улмаас огцрохоо мэдэгдэж байсан билээ.

Тереза ​​Мэй Их Британийн Европын холбооноос гарахтай холбоотой Консерватив нам дахь хямралын улмаас 2016 оны 7-р сард Ерөнхий сайд болсон билээ.

Хамгийн түрүүнд Иванка Трамп Жонсоныг “Их Британи”-ий Ерөнхий сайд гэж дуудав.

АНУ-ын ерөнхийлөгчийн охин, олон нийтийн зүтгэлтэн Иванка Трампын захиасыг твиттерийн хэрэглэгчид анзаарлаа. Тэрбээр Борис Жонсоныг Их Британийн Консерватив намын дарга, Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсонд хамгийн түрүүнд баяр хүргэлээ.

Жонсонд баяр хүргэсэн Иванка Трамп түүнийг “Их Британы нэгдсэн вант улс”-ын дараагийн ерөнхий сайд” гэж нэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ