Азербайжан улсад Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг судлах семинар болжээ

Азербайжаны нийслэл Бакуд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг судлах семинар болж,  Азербайжаны Шинэ Азербайжан Намын орлогч Курбанлей хурлыг даргалж, Шинэ Азербайжан Нам, Азербайжаны парламент болон эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн 120 төлөөлөл оролцсон гэнэ.

Шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн турш, ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойших олсон амжилтыг Курбанлей өндрөөр үнэлж, “Хятад улсын олон улсын үйл хэрэгт гүйцэтгэсэн шударга байр суурийг өндрөөр үнэлж байна гэжээ. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа нь ард түмнээрээ төв болгосон үзэл баримтлал нь Азербайжаны ерөнхийлөгч Алиевын дурдсан “улс орон ард түмэндээ үйлчилдэг” гэсэн үзэл баримтлалтай адилхан байна. Шинэ Азербайжаны Нам болон ХКН нь эрх баригч намын хувьд адилхан түүхэн үүрэг хариуцлагатай юм, цаашид хоёр намын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ХКН-ын амжилттай арга туршлагаас судлан суралцахад бэлэн байна” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ