Тус даншиг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх найман сая, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болсон аж. Барилдааны бүртгэлийг долдугаар сарын 25-ны өдөр хийх бөгөөд бөхчүүдийн цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх юм байна. Хэрвээ бүртгэлд ирж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бөхчүүд байх юм бол Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид хэллээ.
Ламын гэгээний 380 жилийн ойн даншиг наадам нь баянхонгорчуудын баяр биш шашин, төрөө дээдэлдэг Монгол түмний баяр юм гэвЛ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.