Б.Хурц: Тийм зүйл байхгүй, би тушаал өгөөгүй

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд болж буй. Тус шүүх хурал 14.00 цаг хүртэл хойшлоод байна. 

Шүүх хурал хойшлох болсон нь ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд оролцуулахын тулд хорих ангиас нь авчрах гэж байгаатай холбоотой аж. Ийнхүү Ц.Амгаланбаатарыг ирэх хүртэл шүүх хурлыг 14.00 цаг хүртэл хойшлуулаад байна.

Шүүх хурал завсарламагц ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц гарч ирсэнд сэтгүүлчид “Эрүүдэн шүүх тушаалыг та өгсөн үү” хэмээн асуухад тэрбээр “Тийм зүйл байхгүй. Юу гэж. Тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна” гэв.

Шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал, шүүгдэгчээр Б.Хурц, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр, өмгөөлөгчөөр Г.Цолмонгэрэл, П.Туул нарын 17 хүн, гэрчээр Б.Булган, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцоХ ЮМ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ