Александрович Варламов: Монголд хууль бий ч алхам бүрт тамхи ширхэглэн борлуулж байна

ОХУ-ын нэртэй блогч, нийгмийн зүтгэлтэн, гэрэл зурагчин, бизнесмен Илья Александрович Варламов цахим хуудастаа монголчуудын тухай бичжээ. Тэрбээр “Будда нүүртэй социализ ба Приус унасан нүүдэлчид” нийтлэлийнхээ эхэнд дэлхийд ноёрхсон агуу том улс байсан Монгол өнөөдөр хүнгүй цөл болсныг дурдаад, Москва-Улаанбаатарын нислэгээр нисэж буй зорчигчдын ихэнх нь гадаад хүмүүс байсныг тэмдэглэсэн байна. Улмаар Монгол нь өөрийн түүх, соёлоороо европ, америкчуудыг татаж байгаа хэдий ч оросуудын сонирхлыг төдийлөн татахаа больсон тухай өгүүлжээ.

Александрович Варламов Монголд тамхины асуудал их байгаа талаар нийтлэлдээ онцолсон байна. Тэрбээр “Замын хөдөлгөөн, замын түгжрэл гэсэн хоёр асуудлаас гадна Монголд тамхины асуудал их байна. Боловсролын салбарын байгууллагуудаас 500 метрээс дотогш тамхи зарахыг хориглосон хууль бий. Хуулиараа бол хотод тамхи худалдан авах боломжгүй юм” гэжээ. Улмаар тэрбээр нийтлэлдээ өөрийн авсан фото зургуудыг байршуулсан байна.

Хуулийн дагуу тамхи худалдаж авахын тулд зах руу явах шаардлагатай. Уг нь тамхидалттай тэмцэх зөв арга хэдий ч үнэн хэрэгтээ тамхины хар зар, нуугдмал борлуулалт бий болгож байна. Нууцаар таксинууд, зарим нэг дэлгүүр, ТҮЦ-нүүд борлуулж байна.

Тамхийг биеэ үнэлэлтэй харьцуулж болох юм. Бие үнэлэх явдлыг хориглосон улс оронд эсрэгээрээ далд нуугдмал болдог. Ингэснээрээ, гэмт хэрэг, хээл хахууль бий болж, нуугдмал байдалд орно.  Иймээс хуульчлах шаардлагатай. Шууд утгаар нь хориглох нь тэмцэж байгаа зүйл биш гэдэг нь харагдаж байгаа юм. Тамхидалт, бие үнэлэх зэрэгтэй тэмцэх нь зөв хэдий ч арга барилаа зөв олох нь нэн чухал.

Хууль байгаа хэдий ч алхам бүрт тамхи ширхэглэж борлуулж байна. Энэ бол хууль бус зүйл, эмээ нар юу зараад байгааг хэн ч мэдэхгүй. Өөр сонголт үгүй. Шалгаж байгаа хүмүүс эмээ нарыг шалгахгүй.

Иймэрхүү дэлгүүрүүдэд тамхи хууль бусаар зардаг байна. Худалдагч руу очоод хэлэхэд л хангалттай, Тэрээр лангуу доороосоо тамхи аваад л өгнө. Бүгд үүнийг мэднэ. Тухайн нутаг дэвсгэрийн цагдаа нарыг тэжээж байгаа гэсэн үг юм.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ