• Олон улсын цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Юкиа Амано нас баржээ

    -Вена дахь эх сурвалжууд Юкиа Аманог эрүүл мэндийн асуудалтай байсан гэж мэдэгдэв-

    Москва 7 сарын 22 INTERFAX.RU – Олон улсын цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Юкиа Амано таалал төгслөө гэж тус байгууллагын нарийн бичгийн дарга мэдэгдэв.

    Тэрбээр нас барахынхаа өмнөхөн агентлагийнхаа удирдах зөвлөлд огцрох өргөдлөө илгээхээр төлөвлөж байжээ. Захидалд тэрээр агентлаг нь сүүлийн 10 жилийн хугацаанд атомын салбарт энхтайванч үр дүнд хүрсэн гэдгээрээ бахархаж байгаагаа тэмдэглэх гэж байсан хэмээн нарийн бичгийн дарга мэдэгдэлдээ дурджээ.

    Аманог нас барсантай холбогдуулан тус агентлагийн тугийг Вена дахь МАГАТЭ-ийн төв байрны дээр бөхийлгөжээ.

    Үүнээс нэг өдрийн өмнө Вена дахь Интерфаксын эх сурвалж долдугаар сарын 22-нд Амано эрүүл мэндийн асуудлаас болоод огцрохоо зарлаж магадгүй гэж анхааруулсан гэнэ. Тэрбээр 2009 оноос хойш МАГАТЭ-г удирдаж байсан юм.

    МАГАТЭ нь 1957 онд байгуулагдсан. Энэхүү байгууллага нь НҮБ-ын нэг салшгүй хэсэг юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ