• Бэйлийг Зидан зарна гэсэнд агент нь “Зидан-ичээсэй” хэмээх хариу өгчээ

    Мадридын “Реал” багийн довтлогч Гарет Бэйлийн агент Жонатан Барнетт тус клубын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зиданыг шүүмжилж Мадридчууд хөлбөмбөгчийг хурдан зарахыг хүсч байгаа гэж мэдэгджээ.

    “Зидан ичээсэй”. Тэр “Реал”-д маш их зүйлийг хийсэн хүнийг хүндэтгэдэггүй. Бэйл багийг орхиход ойрхон байна? Бид энэ талаар ажиллаж байна” гэжээ.

    Уэльс хөлбөмбөгчин “Тоттенхэм”-ээс 2013 онд “Реал” Мадридад хамгийн үнэтэй гэрээгээр ирсэн билээ. Түүний илжүүлгийн хэмжээ 100 сая евро байсан юм.

    30 настай Бэйл өнгөрсөн улиралд “Реал” Мадридын бүх 42 тоглолтод тоглож 14 гоол оруулсан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ