
Өвөр Монголын үндэстний соёлын судалгааны хүрээлэнгээс мэдээлэхдээ “13-р зууны монгол үндэстний түүхийн ховор нандин бүтээл “Монголын Нууц Товчоо”-ны хайлтын системийг нээж саяхан ашиглалтад оруулсан” гэжээ.
Үүнээс хойш, компьютер болон гар утсаар монгол үндэстний өнөөг хүртэл уламжилж ирсэн түүхэн бүтээлийг хайж чадах болсон гэнэ.
Энэ нь Хятадын ШУА-ийн сангийн төсөл-“Монгол хэлний TEI стандарт хэлний агуулахын бүтээн байгуулалт болон хэрэглээний судалгаа”-ны хэсэг үр дүн болох аж. Энэхүү хайлтын систем нь “Монголын Нууц Товчоо”-ны үг зүйн судлалд зориулан тест, үгийн утга, үгийн тайлбар зэрэг олон талаас хайлт хийж ашиглах боломжтой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.