• Шинзо Абегийн Либерал Ардчилсан нам сонгуульд ялсан ч Үндсэн хуулийн өөрчлөлт хийхэд хангалттай суудал авч чадсангүй

    Японы Зөвлөлийн танхим буюу парламентын дээд танхимын сонгууль амжилттай явагдаж, Либерал Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн/ойрын холбоотон болох “Комэйто” нам/ ялалтаар өндөрлөлөө. 

    Японы дээд танхимын сонгуулиар Парламентын төлөөлөгчдийг бодвол хууль,эрх зүйн хүрээнд цөөн үүрэгтэй, зургаан жилийн хугацаанд томилогддог Зөвлөлийн танхимын гишүүдийг сонгодог.  Нэр дэвшигчид парламентийн дээд танхимын 245 суудлаас 124-т нь өрсөлддөг байна.

    . Хэдийн ийнхүү олонхи болсон ч өрсөлдөөгүй нийт суудлыг нэмэн эцсийн дүнгээр 160 суудалтай болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд шаардлагатай байсан суудлаас дөрвөөр дутлаа.

    Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд Либералардчилсан нам Зөвлөлийн болон Парламентын төлөөлөгчдийн танхимд хоёуланд нь гуравны хоёроос дээш тооны суудалтай болох шаардлагата байв. Парламентын төлөөлөгчдийн танхимын хувьд Либерал-ардчилсан нам нь аль хэдийнээ 464 суудлаас 284 суудал авч эрх баригч нам болсон байсан.

    Ингэснээр Шинзо Абэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байсан стратегиа өөрчлөхөд хүрлээ хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

    Намууд бүгд мөрийн хөтөлбөртөө улсын тэтгэврийн системийг сайжруулахыг тусгасан байв

    Нийт хүн амын таван хүн тутмын нэг нь ахмад настан болох Японы энэ удаагийн парламентын дээд танхимын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бүх нам тэтгэврийн системийг сайжруулахыг амласан байлаа. Жишээлбэл,ялалт байгуулсан Либералардчилсан намын хувьд эмэгтэйчүүд, ахмад настнуудыг ажлын байраар хангаж, орлоготой болгох мөн энэ хавар гэхэд татварын хэмжээг 10 хувь болгон бууруулахыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

    Японы парламентын дээд танхимын гишүүдийн 56 нь эмэгтэйчүүд

    Энэ удаагийн парламентын дээд танхимын сонгуулийн дүнгээр 245 суудлаас 56-д нь эмэгтэй гишүүд сонгогджээ . Өнгөрсөн жил батлагдсан хуулийн дагуу энэ жилийн сонгуулийн хувьд намууд хүйсийн тэгш байдлыг бий болгоход ихээхэн чармайлт гаргасан нь харагдана. Жишээлбэл, Үндсэн хуулийн-ардчилсан намын хувьд нийт нэр дэвшигчдийн 28 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байв . Харин ялалт байгуулсан Шинзо Абэгийн Либерал-ардчилсан намаас нэр дэвшигчид дунд нэг л эмэгтэй өрсөлдөгч байсан юм.

     

    Эх сурвалж:nytimes

    gereg.mn

    Холбоотой мэдээ