
“Бавари”Мюнхен, “Реал” Мадрид багууд Хьюстон (АНУ)-д Олон улсын цомын тэмцээнд таарч тоглоход Германы баг 3: 1 харьцаатайгаар хожлоо.
“Бавари”-гаас Корентен Толиссо, Роберт Левандовский болон Серж Гнабри нар гоолдсон бол “Реал”-аас 18-хан настай бразил хүү Родриго нэг гоол хийлээ. Тоглолтын төгсгөлд Германы багийн хаалгач Свен Ульрайх хасагдсаны дараа талбайд 10-уул үлдсэн байна.
Дараагийн тоглолтонд 7-р сарын 24-нд “Бавари” “Милан”-тай тоглох бол “Реал” Мадрид “Арсенал”-тай тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.