• УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг бусдад эрүү шүүлт тулгасан хэргээр шүүнэ

    Төв аймаг дахь Эрүүгийн шүүх хурлын танхимд маргааш буюу энэ сарын 23-ны өдөр 10 цагаас ТЕГ-ын дарга асан, Хошууч генерал Б.Хурц болон УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал болох гэж байна.

    Эдгээр хүмүүс нь Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх үедээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдоод байгаа.

    Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн прокурорын газраас Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн юм.

    бөгөөд уг шүүх хурлыг сурвалжлах хүсэлтээ найман хэвлэл мэдээллийн хэрэгсэл ШЕЗ-өөр уламжлан гаргаад байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ