• Грузин улсад НАТО-гийн цэргийн хамтарсан сургуулилт болно

    Гүрж улсад 7-р сарын 27-ноос “ Agile Spirit 2019” буюу “Хурц шаламгай үзэл баримтлал-2019” нэртэй олон орны хамтарсан цэргийн сургуулилт эхлэх гэж байгаа тухай тус улсын батлан хамгаалах яам мэдэгдлээ.

    Гүржийн Батлан хамгаалах яамны албаны веб сайтад нийтэлсэн мэдэгдлийн дагуу, тус сургуулилт нь 7-р сарын 27-ноос 8-р сарын 9-ний өдөр хүртэл тус улсын хилийн бүсэд байрлах Сенаки, Орполо, Вазиани зэрэг цэргийн гурван баазад явагдах аж.

    Уг сургуулилтад АНУ, Их Британи, Польш, Турк, Украин зэрэг НАТО-гийн 14 гишүүн орон болон НАТО-гийн “Энх тайван түншийн харилцааны төлөвлөгөө”-нд оролцсон орнуудын нийт 3000 гаруй офицер дайчид оролцоно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ