• Т.Тунгалаг:Орчны цэвэрлэгээ, ариутгалаар 164 мянга орчим малын сэг зэмийг устгалд оруулсан

    Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах тухай ХХААХҮ-ийн сайдын албан даалгаврын хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын /МЭЕГ/-ын мэргэжилтнүүд долдугаар сарын хоёрны өдрөөс улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээг эрчимжүүлэн ажиллажээ. Шуурхай ажиллагааны үр дүнгийн мэдээллийг өнөөдөр МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг олон нийтэд мэдээллээ.

    “Өмнөх жилүүдийн хувьд ариутгаж, халдваргүйжүүлэх ажиллагааг зохион байгуулдаг ч тэр болгон зуун хувийн гүйцэтгэлтэй байж чаддаггүй байсан. Харин энэ жилийн хувьд хөдөө орон нутгийн нийт 331 сум, болон Улаанбаатар хот орчмыг бүрэн халдваргүйжүүлснээрээ онцлог” гэж МЭЕГ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг онцолж байлаа.

    Ингэж 21 аймаг,Улаанбаатар хот орчмыг ариутган,халдваргүйжүүлэхэд нэг тэрбум төгрөгийн зардал гарчээ. Click To Tweet

    Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 16.5 сая ам метр талбайг ариутгаж, халдваргүйжүүлээд байна.

    • 163,728 ширхэг сэг зэм устгаж, орчмын 9 мянган м.кв талбай,
    • 439 зоорь, агуулахын 1.9 сая м.кв талбай,
    • Малын 18.7 мянган хашаа, хорооны 2.5 сая м.кв талбай,
    • Худаг, усны 397 цэгийн 2.7 сая м.кв талбай,
    • Тэжээлийн 31 агуулахын 19.2 мянган м.кв талбай ,
    • Хөдөө аж ахуйд хэрэглэж буй 179 ширхэг тоног хэрэгсэл болон тэдгээрийн ойр орчмын 171.7 мянган м.кв талбай,
    • Түүхий эд бүтээгдэхүүний хадгалах 33 цэгийн 15.8 мянган м.кв талбай,
    • Малын 3,115 ширхэг тоног хэрэгслийн 138.6 мянган м.кв талбай,
    • Малын өтөг бууцны 1,533 газрын 547.2 мянган м.кв талбай,
    • Бэлчээрийн 2.3 сая м.кв талбайг тус тус ариутгаж, халдваргүйжүүлсэн дүн мэдээтэй байна.
    Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх нь малын гоц халдварт өвчин,бэлчээрийн бохирдлоос үүсэх өвчний гаралтыг эрс багасдаг давуу талтай юм. Click To Tweet
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ