Хүчит техник ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ.

2019 оны 6 дугаар сараас эхлэн тус сумын нутагт Говь-Алтай аймгийн харъяат хоёр иргэн болох М, Х нар нь 2 ширхэг экскэватор, 1 ширхэг ковш, 2 ширхэг ачааны Хово маркын автомашин ашиглан зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсныг аймгийн цагдаагийн газраас илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Цагдаагийн газраас дээрх иргэдийн ашигласан техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа гэнэ.

Иргэд хөдөлмөрчид та бүхэн аливаа үйл ажиллагаа явуулахдаа хууль, журмын дагуу зөвшөөрөл авч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас анхааруулж байна. 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ